дотоод журам

2009-10-24 17:53

Батлав:  Сургуулийн зөвлөлийн
200 .. оны  …  сарын  … ний өдрийн
 хурлаар батлав.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН САЛХИТ 
11-Р СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ

а. Дотоод журмын зорилго:

1. Боловсролын хууль, бусад хууль тогтоомжуудаар зохицуулагддаггүй харилцааг зохицуулах
2. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг дэг журамтай, сахилга бат, хариуцлагатай явуулах, хуулиас гадуурхи үйл ажиллагааг  явуулахаас сэргийлэх багш, сурагчид, ажилчдын эрх ашгийг хамгаалах 
3. Сургуулийн дотоод журмыг хамт олны гишүүн бүр хуульчлан биелүүлснээр хамт олны нэгдэл нягтралыг зүй зохистой өндөр түвшинд гаргах

б/ Сургуулийн дотоод журмыг  тогтоон хэлэлцэж батлах , хэрэгжүүлэхэдээ   дараах журмыг батална.
 
  Дотоод журмыг боловсруулахад:

 Хууль зүйд нийцүүлэн сургуулийн эрх ашгийг харгалзан дотоод журмын төслийг сургуулийн захиргаа санаачилна.
 Хамт олны гишүүн бүрээс санал авч, анхдагч хамт олны хурлаар оруулан хэлэлцүүлэх замаар хоёр талын саналыг нэгтгэн, дотоод журмыг боловсруулан, хамт олны хурлаар хэлэлцэж батална.

СУРГУУЛИЙН ХЭМЖЭЭНД МӨРДӨХ ЖУРАМ .

Нэг. Сургуулийн удирдлагын тогтолцоо:

1. Сургуулийн стратеги төлөвлөгөө, дотоод журмыг   сургуулийн зөвлөлийн хурлаар батална. Сургуулийн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг сургуулийн захиргаа хариуцна. Сургуулийн удирдах болон захирлын дэргэдэх зөвлөл ажиллана. 
а/ Сургуулийн удирдах зөвлөл нь  сургуулийн үйл ажиллагааны хэтийн ба ойрын зорилтыг тодорхойлох хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, сургуулийн үйл ажиллагааны  бодлого төлөвлөлт, цаг үеийн чанартай ажлуудыг зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт өгч нэгдсэн шйидвэр гаргана. Хурлын хэлбэрээр ажлаа явуулна. 14 хоног тутамд хуралдаж шийдвэр гаргана. Захирлын дэргэдэх зөвлөлийг захирал удирдана.
2. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлээс гадуурхи бүх төрлийн ажил, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явц, нийгмийн асуудал, сургуулийг хөгжүүлэх ажлын төлөвлөлт, биелэлтийн талаар багш нарын зөвлөлгөөний хурлаар хэлэлцэж дүгнэлт гаргана. Багш нарын зөвлөлийн хурал нарийн бичгийн дарга сонгон ажиллуулна.
3. Сургуулийн сургалт хүмүүжлийн ажил, аж ахуй санхүүгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд захирал удирдаж шийдвэр гаргана, хариуцлага хүлээнэ.
4. Сургалт, хичээлээс гадуурхи явагдах ажлууд , сургалтын арга зүйн бодлого  боловсруулах, аж ахуйн өдөр тутмын  үйл ажиллагааг  зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагааа явуулахыг  сургалтын менежер,сна,  нярав , ня-бо  нар ажил үүргийн  хуваарийн  дагуу  удирдана.
5. Арга зүйн зөвлөлгөө өгөх бүртгэл судалгаа, хөтөлбөрийн биелэлтэнд хяналт тавих, багш нарын мэргэжил дээшлүүлэх, цагийн тооцоо хийх зэрэг ажлыг сургалтын менежер зохион байгуулна.
6. Сургуулийн дотоод дүрэмд заасан эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаа явагдана.

Хоёр. Удирдамж болгох баримт бичгүүд :

1. Боловсролын багц хууль, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой бүх хууль, тогтоол, тушаалууд, орон нутгийн Засаг даргын захирамж сургуулийн захирлын тушаалууд заавал биелүүлэх баримт бичиг мөн.
2. Сургуулийн хөгжлийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, жил улирлын төлөвлөгөө, дотоод журам нь удирдамж болгох баримт бичиг мөн.
3. Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ нь харилцан мөрдөх баримт бичиг болно.
4. Сургуулийн захиргаатай ажилтан бүрийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ, харилцан тохирсон ажлын байрны тодорхойлолт нь ажилтан бүрийн мөрдөх баримт болно.
5. Цаг үеийн ажлыг улирал, сараар төлөвлөсөн төлөвлөгөө нь түр мөрдөх баримт бичиг болно.

Гурав. Сургалтыг зохион байгуулах:

1.  I – XI ангид ердын ангийн сургалт стандартын түвшинд явагдана.
2. Бага анги нь ангийн системээр дунд, ахлах анги нь кабинетийн системээр   хичээллэнэ.
3. Бага, дунд, ахлах анги 2 ээлжээр хичээллэнэ. 1-р ээлжинд 1Б, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р ангиуд, 2-р ээлжинд 1А, 2А, 3А ангиуд хичээллэнэ.
4. Хичээлийн үргэлжлэх хугацааа 40 минут, завсарлага 5 минут, их завсарлага 10 минут байна.
5. Анги дүүргэлтийг хичээлийн анги, танхимын хүрэлцээ хангамж, хүчин чадлыг харгалзан , сургуулийн дотоод журмыг үндэслэн зохион байгуулна.
6. Хичээллэлтийг саадгүй явуулахын тулд анги кабинетийн түлхүүрийг жижүүрт авч, өгдөг журмыг хатуу мөрдөнө.
7. Хичээллэлтийн оролт, гаралт, завсарлага дэг журмыг сургалтын менежер, нийгмийн ажилтан, жижүүр сурагч, жижүүр багш нар хариуцна.
8. Хичээлийн хуваарийг багш нарт зориулан хийж багш нарын өрөөнд, сурагчдад зориулан хийж хичээлийн байрны 1-р давхарт байрлуулна.

Дөрөв.  Хичээлээс гадуурхи урлаг соёл, спортын үйл ажиллагааны журам.

Хичээлээс гадуур явагдах бүх төрлийн ажил нь сурагчдын авъяас хөгжүүлэх, иргэншүүлэх, төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
1. Хичээлээс гадуурхи сургалтаар явагдах ажлууд :
 Хүүхдийн эрхийг хамгаалах , хүүхдийн нийгмийн асуудал,
 АСТ маргаан, уралдаан тэмцээн, олимпиад
 Сурагчдын сайн дурын байгууллагын ажлууд
 Урлаг спортын секц , дугуйлан , уралдаан тэмцээнүүд
 Тохижилт соёлжилт,цэвэрлэгээ үйлчилгээний ажлууд
 Сургуулийн дотоод журмыг биелүүлэх, түүнд хяналт тавих зорилгоор сурагчдын зөвлөлийг ажиллуулна.
2. Сургуулиас гадуур явагдах төрийн болон сайн дурын хүүхдийн байгууллагатай хамтран ажиллах олон хэлбэрийн ажлууд орно.
3. Хичээлээс гадуурхи бүх төрлийн ажлыг  сургуулийн нийгмийн ажилтан, жилийн эхнээс эхлэн  7 хоног, сар, улиралд  мөрдөх  график  гарган ажиллана.
4. 1-р ээлжийн ангиудын дунд зохиогдох ажлууд  14:00 цагаас, 2-р  ээлжийн ангиудын дунд зохиогдох  ажлууд  10:00 цагаас  тус тус явагдана.
5. Спорт урлагийн секц, дугуйлангууд хуваарийн дагуу спорт заал,  хөгжим бүжгийн кабинет, соёлын танхим, номын сангийн уншлагын танхим  болон боломжтой анги танхимд явагдана.
6. Хичээлээс гадуурхи ажил, хичээллэлтийн ажлын байрлалт, цагийн зохицуулалтыг С.Н.А, сургалтын менежер зөвшилцөж шийднэ.

Тав.  Ажил олгох, түр чөлөө олгох, хөдөлмөрийн гэрээ цуцлах

1. Тус сургуульд багш, ажилчид сургалтын менежер, албан хаагчидтай   хичээлийн жилийн хугацаанд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан, сургуулийн захирлын тушаалаар томилно.
2. Шинээр ажилд орж байгаа ажилллагсад сургуулийн захиралд өргөдлөө гаргаж сонгон шалгаруулалтын журмын дагуу шалгаруулалтанд орно. Шалгаруулалтанд тэнцсэний дараа захирлын дэргэдэх зөвлөлгөөнөөр хэлэлцэгдэж, захирлын тушаал гарсан үеэс ажилласнаар тооцно.
3. Ажлаас халагдахыг хүссэн ажиллагсад өргөдлөө захиралд гаргаж 14 хоногийн дотор шийдвэрлүүлнэ. Халагдаж байгаа хүмүүс тооцооны хуудас хөтлүүлж дуусаад халагдсан тушаалаа авна.
4. Эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэдэг нь сургуулийн захиргааны болон хөндлөнгийн шалгалтаар тогтоогдсон, 3-аас дээш хоног шалтгаангүйгээр чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан, ажлын байранд  архи уусан тохиолдолд  захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална.
5. 1 хичээлийн  жилийн дотор  ажлын хариуцлага алдаж захиргааны шийтгэл 2 удаа хүлээж, багшийн ёс зүйн дүрмийг 2 удаа зөрчвөл   захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална.
6. Багшид    сургуулийн захиргааны зүгээс хүндэтгэх шалтгаантай бол 3 өдрийн цалинтай чөлөөг хичээлийг нөхөн орсон тохиолдолд       олгоно. Хичээлийн жилд 1 удаа 1-2 хоног өвдвөл эмчийн магадлагааг үндэслэж хичээлийг нөхөн орсон тохиолдолд цалинг бүрэн бичнэ. Чөлөө олгохыг захирал зөвхөн өргөдлийн дагуу шийднэ.
7. Ажилчдад сургуулийн захиргаанаас хүндэтгэх шалтгаантай бол 3 өдрийн цалинтай чөлөө олгоно. Мөн 1-2 өдөр өвчилсөн тохиодолд эмчийн магадлагааг үндэслэн цалинг бүрэн бичнэ. 
8.  7 хоногоос илүү хугацаагаар чөлөө олгохыг захиралд өргөдөл гаргаж шийдвэрлүүлнэ. Сурагчдад 1 өдрийн чөлөөг анги удирдсан багш олгоно. 2 болон түүнээс дээш өдрийн чөлөөг сургалтын менежер олгоно . 

Зургаа. Элсэлт шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журам :

1. Шилжин ирж байгаа сурагчдыг захирлын зөвшөөрлөөр , сургалтын менежер     хувийн хэргийг шалган зохих ангид бүртгэж анги удирдсан багшид хүлээлгэн өгнө.
2. Шилжиж явж байгаа сурагчдын эцэг эхийн албан ёсны хүсэлтийг анги удирдсан багшийн зөвшөөрөлтэй, сургалтын менежерт шилжүүлнэ.
3. Шилжин ирж байгаа ба шилжин явж байгаа бүртгэлийг сургалтын менежер заавал хөтөлнө.
4.  Шилжин ирж байгаа сурагчдын хувийн хэргийн хөтлөлтийг сургалтын менежер шалган, зөрчилтэй бол авахгүй.

1,10-р ангид элсүүлэх журам:

 1-р ангид элсэх сурагчдын төрсний гэрчилгээгээр тухайн онд 6, 7 нас хүрэх, харъяалах тойргийн хүүхдийн үндсэн бичиг баримтыг үндэслэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
 Тойргийн хүүхдийг бүрэн хамруулах ба эцэг эхийн саналаар өөр тойргийн хүүхдийг авч болно.
 10-р ангид хяналтын тоонд багтаан сурлагын дарааллаар эхний байранд орсон сурагчдыг элсүүлнэ. 9-р ангийг төгсөгчдийн 80%-ийг авна.
 1, 10-р элсэлт авах ажлыг элсэлтийн комисс удирдана.
 10-р ангид элсүүлэхдээ бүх сурагчдын 1-9-р ангийн жилийн эцсийн дүн, төлөвшлийн дүнгээр байр эзлүүлж хяналтын тоонд багтаан элсүүлж авна.
 Элсэх сурагчдын нэрсийн дараалалд хяналтын тоонд багтаагүй сурагчдыг элсүүлэхийг хориглоно. 10-р ангид шилжин ирж байгаа сурагчдын дүнг өөрийн сургуулийн хяналтын тоонд багтсан сурагчдын дүнтэй харьцуулж элсүүлнэ.

Долоо. Багш нарын сургалт хүмүүжлийн ажлыг урамшуулах, хариуцлага хүлээлгэх журам:

Тавигдах  шаардлага :

 1. Урамшил ба хариуцлага хүлээлгэх үндэслэл нь бодитой үнэн байх.
2. Ажилд гарсан үр дүн нь бодитой нийтэд хүртээл болсон хамт олон нь хүлээн зөвшөөрсөн  ил тод байх
3. Урд түвшингээс ахиц гарсан тэр амжилт бүтээл нь тэр багштай шууд хамааралтай байх. Эсвэл гарсан доголдол дутагдал нь зөвхөн тухайн эзнээс нөлөөлсөн байх

а. Стандарт эзэмшүүлэлтийн түвшингээр:

Стандартын түвшин өндөр түвшинд эзэмшүүлсний төлөө олгох урамшил:

1. Сургуулийн захиргааны ба БСГ, Яамны шалгалтаар шалгагдсан сурагчид  нь 80%-ийн амжилт , 40%-ийн чанартай 2-оос дээш удаа шалгагдвал  2  цаг бичнэ.
2. Стандартыг өндөр түвшинд хангах зорилгоор богино хугацааны болзолт уралдааны болзол гаргаж урамшуулж болно.

Стандартын доод түвшинд хангасан багш нарт  хүлээлгэх хариуцлага:

1. Бүлэг сэдэв болон сургуулийн шалгалтаар тухайн багшийн заадаг анги нь 60 % -ийн амжилт, чанар 30%-д хүрээгүй бол стандарт хангаагүйд тооцно. 2-оос дээш удаа давтагдвал багшийн сургалтын ажлыг хангалтгүй гэж үзнэ.
2. Амжилт чанарын 1 үзүүлэлт биелж нөгөө үзүүлэлт нь биелэхгүй бол амжилт хангасан нөхцөлд стандарт хангасанд тооцно.
3. Сургуулийн захиргааны ба БСГ, яамны шалгалтаар багшийн заадаг хичээл нь 1-р зүйлд заасан амжилтанд хүрээгүй бол хөдөлмөрийн хуулийн 131.1.1, 131.1.2 заасны дагуур 1 сар цалинг 20% бууруулна.
4. Алив бүх төрлийн шалгалт авахдаа сэдвийн стандартын шаардлагаас хөнгөрүүлсэн буюу  хүндрүүлж бэлтгэсэн  сэдэв  бэлтгэгч  ,  шалгалт  авахдаа хариуцлагагүй хандсан  шалгагч багш, засахдаа буруу зассан багш , дүн тоо мэдээг буруу гаргасан,хувийн хэрэгт дүнг буруу бичсэн багшид хариуцлага хүлээлгэж үндсэн цалинг 10%-аар 1 сар ,алдаа нь 2 удаа давтагдвал үндсэн цалинг 15%-аар 2сар,алдаа нь 3удаа давтагдвал үндсэн цалинг 20%-аар 3 сар, алдаа нь  3-аас дээш удаа давтагдвал сургуулийн захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлана.

б. Сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэх :

1. Хичээлүүдийн уламжлалт  олимпиадад багшийн бие дааж бэлтгэсэн сурагчид нь улсад алт, мөнгө, хүрэл медаль хүртэж амжилт гаргасан бол багшид: Алт 150000 , Мөнгө  130000 ,Хүрэл  110000 , багш өөрөө олимпиадад алт,мөнгө, хүрэл медаль  хүртсэн бол 1 удаа 40000 төгрөг, аймагт  байр эзэлсэн бол 20000 төгрөгийг тус тус олгоно.
2.  Бэлтгэсэн сурагчид, анги нь аймгийн олимпиадад 1-р байр эзэлсэн бол 20 цагтай тэнцэх нэмэгдэл хөлс олгоно.
3. Олон амжилт зэрэг үзүүлсэн бол хамгийн дээд 1 амжилтанд нь тохирох шагнал олгоно.
4.  Бэлтгэсэн сурагчид, анги нь аймгийн олимпиадад 2-р байр эзэлсэн бол  15  хүртэл цаг , 3-р байр эзэлсэн бол 12 цагийн хөлсийг багшид олгоно.
5. Спорт , урлагийн аймгийн аваргын зэрэглэлтэй ,мэргэжлийн байгууллагаас албан ёсоор явуулсан уралдаан тэмцээнд  бэлтгэсэн сурагчид нь  улсад медаль авсан бол бие дааж бэлтгэсэн багшид 1-р байр 30000 төгрөг,2-р байр 20000төгрөг,3,4-р байр 10000 төгрөг, аймгийн уралдаанд 1-р байр эзэлсэн  бол 20000төгрөг,2-р байр 10000төгрөг,3,4-р байр 5000төгрөгөөр захирлын тушаалаар  шагнана.
6.  Хичээлийн жилийн туршид хичээллүүлсэн  секц,дугуйлан нь аймаг , улсын чанартай  тэмцээнд оролцоогүй буюу оролцоод эхний 5 байранд сурагчид нь шалгараагүй бол дараагийн хичээлийн жилд тэр чиглэлийн секц,дугуйланг удирдуулахгүй.
7.  Багш нарын дунд зарласан  мэргэжлийн олимпиад, ур чадварын уралдаан,сурган хүмүүжүүлэх  уншлагын уралдаанд аймагт 1-р байр  эзэлсэн бол  30000 төгрөгөөр 1 удаа, 2-р байр эзэлсэн бол 20000  төгрөгөөр1 удаа,сургуульд 1-р байр эзэлбэл 10000төгрөгөөр, 2-р байр эзэлбэл 5000 төгрөгөөр шагнана. Тухайн үед зарласан уралдаануудад заавал хамрагдана.
8.  Аймгийн чанартай сурган хүмүүжүүлэх уншлага, ур чадварын уралдаанд оролцоогүй, сургуулиас зарласан  уралдаан, үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол тухайн багшийн үндсэн цалинг 10%-р 1 сар бууруулна.
9.  Сургууль хамт олны ажлыг ерөнхий үнэлгээгээр аймагт тэргүүлсэн тохиолдолд тухайн ажлыг гардан хариуцсан удирдах ажилтныг 1 удаа 30000 төгрөг,2-р байр 20000 төгрөг,3,4-р байр 10000 төгрөгөөр шагнана.
10. Улс аймгийн олимдиад   уралдаанд  1-3-р байр эзэлсэн сурагчдад шинэ жилээр бэлэг өгч урамшуулна . 

Найм. Багш нарыг мэргэжлийн зэрэгт тодорхойлох.Ур чадварын түвшин тогтоох журам:

1. БСШУ-ны сайд, СЭЗ-ийн сайд, НХХ-н сайдын 2003.10.10-ны 328, 131, 283 тоот тушаалыг үндэслэн мэргэжлийн зэрэгт тодорхойлох.Ур чадварын түвшин тогтооход багшийн ажлыг үнэлэх журмын шаардлагыг бүрэн хангасан багшийг тодорхойлно.
2.  Тодорхойлолт нь    хурлаар хэлэлцүүлж, хамт олны саналаар дэмжигдсэн байна.
3. Урд авсан үнэмлэх тодорхойлолтой хамт захирлын дэргэдэх зөвөлгөөнд оруулна.
4. Захирлын дэргэдэх зөвөлгөөн хүн бүрийн тодорхойлолтыг нарийвчлан болзлын үзүүлэлт бүрээр тооцно. Сургуулийн тодорхойлолтыг БСГ-д хүргэнэ.
5.  БСТ-ийн захирлын шийдвэр гарснаар хүчин төгөлдөр болно.
6.  Заах аргач багшийн зэргийг сургуулийн захирлын дэргэдэх зөвөлгөөний шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар олгоно. Тэргүүлэх зэргийг БСГ-ын даргын тушаалаар, Зөвлөх зэргийг БСШУЯ сайдын тушаалаар олгоно. Тухайн зэрэгт тэнцээгүй багш нар дараа жилийн зэрэг олгох үе хүртэл зэрэггүй байна.
7. Ур чадварын түвшин тогтоохдоо ШУБ-ын сайдын 1995 оны 167-р тушаалаар батлагдсан журмыг мөрдөнө. Ур чадварын түвшингийн үнэлгээгээр  Үлгэр жишээч  үнэлэгдсэн бол 20 хүртэл, Тэргүүний үнэлгээтэй бол  15 хүртэл,  Сайн үнэлгээтэй бол 10 хүртэл хувийн нэмэгдэл цалин олгоно. Ур чадварын түвшинг захирлын тушаалаар томилогдсон сургуулийн комисс дүгнэж олонд тайлагнан захирлын тушаал гаргуулснаар хүчин төгөлдөр болно.

Ес. Хувцас өлгөх ба олгох журам :

      1. Хувцсыг тухайн өдрийн ээлжтэй жижүүр өөрийн биеэр  хүлээн авах ба олгоно.
      2.  Жижүүр өглөө 7:30, өдөр 13:00 цагт хувцас хүлээж авна.
      3. Хувцсыг ангиудын хаяг бүхий хуваарьт өлгүүрт өлгөнө.
      4.  Хувцсыг сурагчийн анги, нэрийн хаягтай уутанд хийж өлгөнө.
      5.  Хувцсыг хичээлийн завсарлагаанаар олгохгүй.
      6.  Өлгүүр 7:30 – 17:30 цаг хүртэл ажиллана. 14-15 цагт цай ууна.
      7.  Өлгүүрээс хувцас алга болбол жижүүр төлж сурагчийг хохиролгүй болгоно.
      8. Суралцагчийн хувцсанд гэмтэл учирсан тохиолдолд жижүүр хариуцлага хүлээнэ

Арав . Жижүүрийн ажиллах журам:

 Жижүүр нарт үйлчлэгчид хариуцсан талбайн эд аж ахуйг хүлээлгэн өгнө. Цагийн бүртгэл хөтөлнө.
 Дараагийн жижүүрт сургуулийн гадна, дотор эд аж ахуй, няравын өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааны лац ломбыг үзүүлэн хүлээлгэн өгнө.
 Няравт рапортаа танилцуулж ажлаа дуусгана.
 Ажил авсан жижүүр дараах журмыг мөрдөнө.
1. Гаднаас орж, ирж байгаа хөдөлгөөнийг зохицуулна.
2. Хичээлийн явцад сурагчдыг хариуцсан багшгүй оруулахгүй.
3. Гадны хүмүүсийг зөвхөн захирал, сургалтын менежер, СНА-тай уулзуулж болно.
4. Багш нартай зөвхөн завсарлагаанаар уулзах боломжтой тул хүлээлгэнэ.
5. Хичээл дууссан ангийн түлхүүрийг заавал авч түлхүүрийн саванд цоожилон хадгална. Түлхүүр авсан тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
6. Түлхүүр алдсан буюу ангид зөвшөөрөлгүй хүн орсноос гарсан хохирлыг жижүүр хариуцна.
7. Гал усны ослоос өөр шалтгаанаар жижүүр анги онгойлгох,өөр бусдад түлхүүр олгохыг хориглоно.

 Хичээлийн хуваарьт тэмдэглэгдсэн бол бусад  ангийн түлхүүрийг өгч буцаан хүлээн авна
 Түлхүүр тавиагүй ангид хичээл орох хуваарьтай хичээл тасарсан бол түлхүүр авч явсан багшийн тухай жижүүрийн тэмдэглэлд бичнэ .
 Жижүүр нар өглөө 9:00 цагт ажил хүлээлцэнэ. Бүх байр объектыг нэг бүрчлэн үзэж хүлээж авна.

Жижүүр багш , жижүүрүүдийн хариуцлагыг өндөржүүлэн ажиллах журам

 1.  Сургуулийн ажиллах журам :

-     Сургуулийн жижүүр 24 цаг ажиллаж 72 цаг амарна.
      - Жижүүр ажиллах хугацаандаа гүйцэтгэх үүрэг:
 Гаднаас орж ирж байгаа гадны хүн бүрийг шалгаж жижүүрийн тэмдэглэлийн дэвтэрт бичнэ. Зөвхөн захирал, сургалтын менежер,сна нартай албан ажлын талаар уулзах хүмүүсийг оруулна.
 Хичээлийн дундуур багш нартай гадны хүн оруулж уулзуулахгүй. Хичээлийн завсарлагаанаар дуудуулж уулзуулна.
 Сургуулийн жижүүр нар сургуулийн гадна орчныг 2 цаг тутамд 1 удаа эргэж гарсан дутагдлыг тухай бүрд нь илрүүлж ноцтой бол сургуулийн захиралд яаралтай мэдэгдэнэ.
 Хичээл сургалтын үйл ажиллагаа дуусангуут жижүүр, багш нараас хариуцсан анги танхимын түлхүүр, эд аж ахуйг үзэн хүлээн авч маргааш өглөө ажил бүрэн бүтэн байдлыг нь хариуцна. Гарсан хохирлыг жижүүр хариуцна.
 Тухайн өдөр сургууль дээр зохиогдсон ажлын эхэлсэн дууссан цаг, хариуцсан хүн, гарсан зөрчил дутагдлыг нэг бүрчлэн бичиж ажил хүлээлцэхдээ няравт албан ёсоор мэдэгдэнэ.
 20 цагаас хойш хичээлээс гадуур бүх ажлыг зогсоож сурагчид хүмүүсийг шаардан гаргаж бүх хөдөлгөөнийг зогсооно.
 Манааны үед гарсан гал түймэр, ус алдалт, гэнэтийн бусад аюул ослыг сургуулийн захирал, аж ахуйн эрхлэгчтэй яаралтай холбоо барих буюу холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
 Жижүүрийн ажлыг өглөө бүр 9:00 цагт дараагийн жижүүрт бүх объектыг үзүүлэн хүлээлгэж өгснөөр дуусгавар болгоно.
 Ажил хүлээлцсэнээс хойш гарсан зөрчил хохирлыг тухайн ээлжийн жижүүр хариуцна.
 Үүдний   коридорын, хана, туурганы цэвэрлэгээг хариуцна.
 Самбар, санамж бичиг, зураг зэргийг хариуцна.
 Ажлын байрыг орхин явах, орондоо хүн ажиллуулахыг хориглоно.

1. Жижүүр багшийн ажиллах журам :

- Жижүүр багш доорх журмыг баримтлан ажиллана.
 Ж ижүүр багш   өглөөний 7:30-18:00цагийн хооронд ажил үүрэг гүйцэтгэнэ. 7:50, 13:20 анхааруулах хонх дарна. Жижүүр багш ээлжийн хичээл орохоос 30 минутын   өмнө ирж   сурагчдыг жагсааж оруулна.
 Ороход нь сурагчдын хувцаслалт, гарч ороход тавчик сольж өмсөх хичээлийн бэлтгэлийн байдлыг ерөнхийд нь шалгаж хувцаслалт шаардлагын хэмжээнд хүрээгүй сурагчдыг буцааж хувцсаа солих шаардлагыг жижүүртэй хамтран хяналт тавина.
 Жижүүр багш жижүүр сурагчдын ажиллах газруудыг зааж өгч ажлыг цаг тутам зааварлаж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгнө.
 Хичээл орох хонхыг 8:00, 13:30 цагт дуугарна. Үүнээс хойш ирсэн багш сурагчид 1 цагийн хичээл тасалсанд тооцно.
 Жижүүр багш оролт зохион байгуулаад 1-р цагийн хичээл дээр ээлжийн ирцийг заавал өөрөө аваад хоцорсон, тасалсан тооцоог анги бүрээр гаргаж жижүүрийн багшийн  дэвтэрт тэмдэглэл хийнэ.
 Хоцорсон, тасалсан багш нарын нэрсийг цаг минутаар тодорхойлж сургалтын менежерт мэдэгдэж жижүүр багшийн дэвтэрт тэмдэглэнэ. 
 Хичээлийн завсарлагааг зохион байгуулж, сурагчдыг цагт нь гаргаж оруулна. Гарсан зөрчлийг жижүүр багшийн тэмдэглэлд тодохой бичнэ.
 Үүдний орох гарах хөдөлгөөнийг журамлаж   жижүүртэй хамтран ажиллана.
 Дараагийн жижүүр багшид мэдэгдэж гарын үсэг зуруулсан байна. 
 Жижүүрийн хугацаа дуусаад сургалтын менежерт  ажлаа үнэлүүлж дүгнүүлнэ. Жижүүрийн ажлын тайланг дэлгэрэнгүй бичиж дэвтрээ шилжүүлнэ. Тайланг баримтлан ажлын үнэлгээ цагийн хөлс тооцно.

2. Жижүүр ангийн ажиллах журам :

Жижүүр ангийн багш, сурагчид дараах үүргийг гүйцэтгэнэ.
 Хичээл эхлэхээс 15 минутын өмнө ирж жижүүр багшаас ажиллах газар ажлын үүрэг даалгавар авна.
 Хувиарласан газартаа жижүүрийн хугцааанд үр дүнтэй ажиллана.
 Ажлын тэмдэглэл хийж жижүүр багшид өгнө.
 Жижүүр сурагчид хичээлийн дундуур коридороор гадны хүн, сурагчдыг сэлгүүцүүлэхгүй байх, сурагчдыг  жагсаалаар явуулах, хаясан цаас хог хаягдлыг авахуулах , хогийн саванд хийлгэх.
 Завсарлагаанаар коридорт хашгирах , ноцолдох  зэрэг зохисгүй  байдлыг  гаргуулахгүй  байх
 Жижүүр сурагчид өөрсдөө дэг журамтай байж бусдад үлгэрлэнэ.
 Жижүүр ангийн  багш сурагчдаа жижүүрийн ээлжинд хуваариалах ажлынх нь талаар  нийгмийн ажилтнаас мэдээлэл авч  сурагчдынхаа ажлыг давхар дүгнэж байна 
 Жижүүр сурагчид энгэрийн тэмдэгтэй байна.
 Жижүүр багшид ажлаа дүгнүүлж жижүүрээс бууна.

Арван нэг .  Эд аж ахуйг хариуцах, эзэмших журам .

 Нярав хүн бүрийн хариуцсан эд аж ахуйг нэг бүрчлэн үзүүлэн хүлээлцэж гарын үсэг зуруулсан байна.
 Өмч хөрөнгө  үрэгдсэн , алдагдсан , эвдэрсэн  тухай бүр  хохирлыг данс бүртгэлтэй  тулган тооцож  хариуцах эзнээр  төлүүлэн  хохиролгүй  болгоно.
 Хэрэв тухайн цагт нь хохирлыг барагдуулаагүй байвал цалингаас нь 2 нугалж суутган эзэнд нь мэдэгдэнэ.
 Хариуцсан талбай, сантехник, цахилгааны шугмыг ажлын байрны тодорхойлолтоор хүн бүрд хариуцуулж гэрээ байгуулна. Гэрээг захирлаар батлуулна.
 Захирлын зөвшөөрөлгүй эд аж ахуйг гадагш гаргахыг хориглоно.



Арван хоёр. Сургуулийн үйл ажиллагааны цагийн хуваарь:


Ажлын төрлүүд . 
Эхлэх 
Дуусах Үдийн
Завсарлага 
Тайлбар
I  ээлжийн хичээл  8:00  13:15  
II ээлжийн хичээл  13:00 17:10  
Соёл хүмүүжлийн 1-р ээлжийн ажлууд  10:00 11:30  
Үйлчлэгч нар  8:00 17:30 13:30 – 14:30 
Жижүүр 9:00 Дараа өдрийн 9:00    
Ажил төрлийн цуглаан ,  16:00 18:00 17:30
19:00  Даваа гараг бүр
Хурлын дэгийг мөрдөнө.
Хурал зөвөлгөөнүүд  17:00  19:00  Зарлагдсан өдрүүдэд
Захирлын дэргэдэх зөвөлгөөн  14:00 15:30  Даваа гарагт
Эцэг эхийн хурал  18:00 19:00  Зарлагдсан өдрүүдэд

Тайлбар: 19:00 цагаас хойш явагдах зайлшгүй үйл ажиллагааг захирлын зөвшөөрлөөр 20:00 цаг хүртэл явуулна. Хүүхдийн дунд 18:00 цагаас хойш аливаа төрлийн ажил явагдахгүй. Бямба гарагт 9:00-17:00 цагт багшийн санаачлагаар шүүлэг, шалгалт авч болно.  Жижүүрт  тэмдэглүүлнэ.

Арван  гурав. Сургуулийн дотор заавал тогтоох хөдөлгөөний журам.

 1. Коридороор явахдаа баруун гар талаа барьж   цуваагаар алхаж явна.
2. Сургууль дотор гүйх, ноцолдох, хашгирах шүгэлдэх, цонх хана руу үсрэх зэрэг гаж хөдөлгөөнийг хориглоно.
3.  Гарч байгаа зөрчлийг таслан зогсоохын тулд багш бүр шаардлага тавина. Жижүүр багш тэмдэглэлд бичиж ангийн уралдааны дүнд  хамруулах, өдрийн мэдээлэлд гаргана.
4.  Бага ангиас биеийн тамир,гадаад хэлний хичээлд оруулахдаа мэргэжлийн багш  ирж  авч  тухайн багш  хүргэж өгнө.
Хичээл тарсны дараа сүүлийн цагийн хичээл орсон багш сурагчидаа жагсааж хувцсыг нь авахуулан үдэж гаргаж өгнө.
5. Хичээл дээрээс сурагчдыг онц шалтгаангүйгээр  гаргахыг хориглоно. Хоцорсон сурагчдыг хичээлд оруулахдаа  хоцорсон минутыг тэмдэглэнэ.
6.  Хичээл заах  багш  хонх дуугармагц  хуваарийн дагуу дараагийн хичээлд цагтаа орно .
7.  Хичээл дээрээс багш нар явах,хоцорч орох, түрүүлж завсарлуулахыг хориглоно. Хөдөлгөөний журмыг хүүхэд нэг бүрд танилцуулж гарын үсэг зуруулах, биелэлтэнд нь хяналт тавихыг анги удирдсан багш хариуцна.

Арван  дөрөв. Ариун цэврийн хэвшил .

1. Сургуулийн гадна орчны их цэвэрлэгээг 5-11-р ангиуд гаргасан хуваарийн дагуу зарласан өдөр   цэвэрлэнэ.
2.  Гадна орчны их цэвэрлэгээ, цас арилгах ажлыг сургуулийн жижүүрүүд хийж гүйцэтгэнэ. Дотор их цэвэрлэгээг сар бүрийн сүүлийн 7 хоногийн Баасан гаригт анги бүр хийнэ. Их цэвэрлэгээний үед анги удирдсан багш нар заавал өөрийн биеэр зохион байгуулна.
3.  Сургуулийн ариутгал устгалыг жилд 2 удаа хийж аймгийн ариун цэврийн байгууллагаас зөвшөөрөл авна.
Өдөр тутмын цэвэрлэгээг үйлчлэгч нар цаг тутам хийнэ. Хуурайгаар шүүрдэхийг хориглоно.
4.  Анги танхимын цэвэрлэгээг ээлж тус бүрийн сүүлийн цагийн багш өөрөө  байж сурагчдаар цэвэрлүүлнэ. Эзэнгүй хүүхдээр цэвэрлэгээ бусад ажил явуулахыг хориглоно.
5. Анги бүр  цэвэрлэгээний багаж, ариун цэврийн булантай байна. Үүнд: Усны хувин,шалны мод, шалны алчуур 2-оос доошгүй, хогийн шүүр, тоосны алчуур ,самбарын алчуур 2 ширхэг, угаалгын нунтаг,хлорамин  зэргийг   тус тус бэлтгэж цэвэрлэгээнд хэрэглэнэ.
6.  Ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг ханган биелүүлэхийг анги хариуцсан багш хариуцна.
Тайлбар . Хичээлийн жилд  хэрэглэх материалын тооцоо гарган 1 сурагчаас 300 төгрөгнөөс илүүгүй  хуримтлал бүрдүүлэн хэрэглэж болно.

Арван  тав. Бүртгэлтэй холбогдуулан мөрдөх журам.

1. Захиргаа аж ахуйн ажилчид ирсэн явсан цагаа жижүүрт албан ёсоор тэмдэглүүлнэ. Тэмдэглүүлээгүй тохиолдолд тасалсанд тооцно. Жижүүр заавал  байж үнэн зөв бүртгэнэ.
2.  Багш нарын ирцийн бүртгэлийгбүртгэхдээ жижүүр багшийн тэмдэглэл өөрсдийн бүртгэлийг үндэслэнэ.
3.  Жижүүр багш  нь  хэн багш  аль ангид хэддүгээр цагийн хичээл ороогүй ямар шалтгаантайг тодорхой бичнэ.
4.  Тасалсан цагийг нөхөж заасныг ажилласан  цагт тооцохгүй.
5.  Зөвхөн  сургуулийн захирлын чөлөө олгосон өргөдөл  дээрхи цохолт, цалин олгох шийдвэрийг үндэслэж чөлөө олгоно.
6.  Сар бүрийн ажлын цагийн тооцоог тухайн сарын 25-наар тасалбар болгоно. Сарын 25-наас хойших өдрийн цагийг дараа сард оруулан тооцно.
7.  Ажлын цагийн тооцоог  хүн бүр өөрөө  байж тодорхойлуулна. Цагийн тооцоо хийхдээ холбогдох  баримт, өвчний акт , чөлөөний хуудсаа үзүүлэн тооцуулна.
8. Сар бүрийн 25-оос хойш цагийн тооцоо хийхгүй. Цагийн тооцоо хийгээгүй багш ажилчдад тухайн сарын  нэмэгдэл  цалин бодогдохгүй.
 
Арван  зургаа. Сурагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэх журам :

Үнэлгээний шинэ журмыг Гэгээрлийн сайдын 1998 оны 259-р тушаалыг үндэслэн сургуулийн багш нарын зөвөлгөөний хурлын шийдвэрийн дагуу боловсруулан мөрдөнө.

 1. Бүх хичээлээр сурагч бүрийг үнэлж байгаа түвшин хэрэглүүр зарчмын хувьд адил байна.
2.  Сурагчид оногдож байгаа даалгаврууд тухайн шалгалтын хувьд  хэмжээ түвшингийн хувьд адил,ажиллагааны хувьд өөр өөр байна.
3.  Сурагчдыг шалгаж байгаа даалгаврын   дотор нь ажиллагааны хүнд хөнгөнөөс  шалтгаалж харилцан адилгүй оноотой байна.
4.  Ахлах дунд ангийн шалгалтын оноо сурагчийн    гүйцэтгэсэн  ажлын  хэмжээнээс  шалтгаалж        0-100%  оноотой байна.
5.  Үнэлгээний энэ журмыг бүх сурагчид эцэг эх бүрэн мэддэг, багшийн  өгсөн үнэлгээ бүх сурагч эцэг эхийн  өөрсдийнх нь үнэлгээтэй тохирч байх ёстой .

Сурагчдад үнэлгээ олгох журам
 
1.  Бүлэг сэдвийн шалгалтанд 100 хүртэлх оноо олгоно. Шалгалтын тест, сэдвийн доторх материал тус бүрийн онооны дээд хэмжээний нийлбэр 100 байна.
2.  Бүлэг сэдвийн эцэст сурагчийн сурах ёстой стандартыг хангасан эсэхийг үнэлж дүгнэхдээ хичээл тус бүрээр олгох ёстой мэдлэгийн хэмжээг 100 оноо гэж үзээд үүнээс чухам хэдэн балл авсныг тооцож бүх хичээлийн нийлбэр оноо, түүнээс хэдэн оноо авсан бэ гэдгээр сурагч стандарт хангаж байгаа эсэхийг ерөнхий жишигтэй харьцуулж стандарт хангасан хангаагүй гэсэн үнэлгээгээр улирал бүр дүгнэж байна.
3.  Багшийн ажлын дэвтэр хөтлөх бөгөөд , дэвтэрт сургалтын хөтөлбөр, сэдвийн задаргаа, бүлэг  сэдвээр сурагчдад олгох мэдлэгийн чадварын жагсаалт, сурагчдын гэрийн даалгаврын биелэлт, бие дааж хийсэн ажлын тооцоог тэмдэглэнэ.
4.  Үнэлгээ дүгнэлт нь сурагчдыг идэвхжүүлсэн,урамшуулсан,зэмллэсэн шинжтэй уралдаан тоглоомын хэлбэртэй туг дарцаг, таван хошуу, од гэх зэргээр дүрс тэмдэглэлийг сурагчийн нэрийн ард байрлуулна.
5.. Бага ангид  үнэлгээ дүгнэлтийг бүлэг сэдвээр стандарт хангасан эсэх гэж гаргана.
6.  Бүлэг сэдвийг үзэхэд сурагчийн хичээлд оролцсон оролцоо, хичээлийн бэлтгэл , хичээлийн үед өгсөн гэрийн даалгаварын гүйцэтгэл зэргийг ангийн журналд тэмдэглэж байна.

6-9-р ангид :

Сурагчдын нас , биеийн онцлогт тохируулан бага ангиас дээшлүүлэх журмаар шалгалтын арга хэлбэрүүдийг сонгож хэрэглэнэ. Дунд ангийн сурагчийг үнэлж дүгнэхдээ стандартын үнэлгээ хэрэглэнэ. Шалгалтын хэлбэрүүд нь аман бичгийн хэлбэр  байна.

Үнэлж дүгнэхэд баримтлах гол зарчмууд :

1. З.А.Н  тухайн улиралд анги бүрээр заавал мэдэх ёстой стандарт буюу хөтөлбөрийн дагуу  хөтөлбөрийн задаргаа хийж хэд хичнээн бүлэг сэдэв үзэх, бүлэг сэдвүүд тус бүр хэдэн цаг гүйцэтгэх ажил, сурагчийн өөрийн санаачлагаар хийх зүйлийн санаа бүлэг сэдвийн шалгалтанд ямар чиглэлээр хэд хэчнээн ажилбартай байх, тус бүр хэдэн оноотой байх, ямар хэлбэрээр авч үнэлж дүгнэхийг кабинетийн буланд гаргаж сурагчдад мэдүүлсэн байх.
2.  Бүлэг сэдэв тус бүрээр сурагчийг заавал үнэлж дүгнэнэ. Тухайн бүлэг сэдвийн  цагийн байдлаас шалтгаалж  хэд хэдэн бага сэдвийг нэгтгэж шалгаж болно. Сурагчийн ачаалалыг харгалзан 20-25  доошгүй цагийн хэмжээнд шалгалт хийж болно.
3. Амаар яриулж шалгах шалгалт:  монгол хэл , гадаад хэл, түүх, газарзүй, байгаль шинжлэл, уран зохиолын хичээлд зонхилон хэрэглэх нь зохимжтой. Ам шалгалтуудыг авахдаа хариулт шаардсан асуултуудыг урьдчилан гаргаж  бүлэг сэдвийнх нь хугацаа зааж сурагчдад өгөөд уламжлалт аргаар асуулт, билет сугалуулах замаар шалгах  цээжлэх даалгавар , нэр томъёо тогтоох,зураг диаграмм  зохион тайлбарлан ярих, тухайн сэдвээр харилцан ярих  хэлбэрүүдийг ашиглаж болно.
4. Бичгийн шалгалтын арга хэрэглэн шалгах : математик, монгол хэл, физик, хими, биологи, газарзүй , зураг  төсөл зэрэг хичээлүүдээр бичгийн шалгалтын арга хэрэглэн шалгана. Бичгийн шалгалт авахдаа дараах  хэлбэрүүдийг хэрэглэнэ.
 Тестээр шалгах .шалгах тест нь нууц байна. Тухайн бүлэг сэдвийн агуулга бүрэн туссан байх. Тестын олон хэлбэр ашигласан байх. 5-6 вариантаар хийгдсэн байна. Хамгийн олон сурагчтай  бүлгийн  сурагчдын  тоонд тохируулан хийнэ. Сурагчид бусдаас хуулах, задруулах, таамаглахаас аль болох  болгоммжилж  байвал зохино
 Зарим чухал шаардлагатай цөөн тохиолдолд олон варианттай контролийн арга хэрэглэж болно.
 Бүлэг сэдвийн шалгалтын  оноо 100 байна. Тест контрольд орж байгаа материал нь тус бүрдээ тодорхой оноотой байна. Шалгалтын ажлын нийт оноог тусд нь гаргана.
 Сэдвийн шалгалтын дүн:
а/  Сурах идэвх оноо 
б/ Бие дааж хийсэн ажлын оноо  
в/ Сурагчийн хувийн санаачлага  оноо 
 г/ Шалгалтын оноо  гэсэн үндсэн чиглэлээс бүрдэнэ.

 10-11-р анги :  Ахлах ангийн сурагчдыг үнэлж дүгнэхдээ ам шалгалтын, бичгийн шалгалтын , практик  шалгалтын аль алийг нь хэрэглэнэ. Бичгийн шалгалтын арга практик  шалгалтын арга зонхилно .
1.  Ам шалгалтын аргыг ахлах ангид хэрэглэхдээ онол практикийн бага хуралд илтгэл тавих, бичсэн илтгэл реферат хамгаалах, маргаан мэтгэлцээн, мэдлэг сорих тэмцээний журмаар шалгаж дүгнэнэ. Тухайн улирал хичээлийн жилд явагдах дээрх хэлбэрийн ажлуудын жагсаалт
2. Сэдвийн шалгалтын дүнг гаргахдаа  дээрх үзүүлэлтүүдээр авсан оноог нэмж  нийлбэр оноо гарахад   бүх оноогийн нийлбэр гэсэн хүснэгтэнд  бичнэ.
3. Онооны нийлбэр нь :
 90-100  А  дээд түвшин
 80-89    В   дундаас дээгүүр түвшин .
 70-79     С   дундаж  дүвшин 
 60-69     D   дундаас доогуур түвшин
 0 – 59     F    хангалтгүй түвшин  гэж  бүлэг сэдвийн эцсийн дүнг гаргана.
   Бүх  төрлийн  хөндлөнгийн хяналт  анги  дэвших, сургууль төгсөх  шалгалтууд  зөвхөн шалгалтын  ажлын материалиар 100 онооны хэмжээнд үнэлэгдэнэ.

Арван  долоо .  Хяналт шалгалтын журам 

1.  Сургуулийн    сургалт хичээлээс гадуур , сургалт соёл урлаг, спортын үйл ажиллагаа , санхүү бүртгэл, өмч хөрөнгийн эзэмшилт, эрүүл ахуй , аюулгүй ажиллагаа хууль зүйн дагуу  явж байгаа эсэхэд сургуулийн зөвлөл  хяналт тавина.
2.  Сургуулийн зөвлөл  нь  ?   тогтсон бүрэлдэхүүнтэй ажлын төлөвлөгөөтэй байна.
3.  Хийсэн дүгнэлтээ сургуулийн захиралд албан мэдэгдлээр  өгч , гаргасан шийдвэрийн хариу авна. Мониторингийн албыг сургалтын менежер удирдана.
4.  Сургалтын талаар тавих хяналт нь  багш нэг бүрийн заадаг  хичээлийн хяналтууд шүүлэг,сэдвийн шалгалтын хэлбэрээр , баталсан графикийн дагуу явагдана.
5.  Сургуулийн захиргааны хяналт нь графикийн дагуу буюу мониторингийн албаны санаачлагаар явагдана. Шалгалтын дүнд заавал дүгнэлт хийж  захирлын шийдвэр гаргуулна.
6. Аймаг, сум , яамны  хөндлөнгийн бүх шалгалтын талаар сургуулийн мониторингийн алба дүгнэлт гаргана.  Сургуулийн бодлогод нийцсэн шийдвэрийг  багш нарын зөвөлгөөний хурлаас гаргана.

Арван  найм. .Сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн ажиллагааны журам:

1. Сургуулийн эрүүл ахуй болон ариун цэврийн үйл ажиллагааг нийгмийн  ажилтаны удирдлагаар сургуулийн ариун цэврийн комисс хариуцна.
2. Бүх анги танхим. эрүүл ахуйн нөхцлийг бүрдүүлж ,  ариун цэврийн шаардлагыг хангана.
3.  Сургуулийн  багш ажилчид  эрүүл мэндийн үзлэгт орж  , эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна.
4.  Эрүүлжүүлэх ажиллагааг   багийн эмч хариуцна. Багш сурагчид ажилчдыг эмчийн нэгдсэн  үзлэгт оруулж  анхан шатны оношлогоо хийлгэж  сурагчдыг эмчлүүлэх ажлыг зохион байгуулалттай хийлгэнэ. Сурагчдыг эрүүл мэндийн даатгалын  хэмжээнд эмчлүүлэх ажлыг зохион байгуулалттай хийлгэнэ.
5. Сургуулийн ариун цэврийн комисс  нь 14 хоногт 1 удаа  бүх анги танхим, дотуур байр,  гал тогоо , душ , ариун цэврийн өрөөнд үзлэг хийж  үнэлгээ өгнө.  
6.  Ариун цэврийн болон  эрүүл ахуйн шаардлага хангаагүй  байр өрөө тасалгаанд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахыг  хориглох, таслан зогсоох хүртэлх арга хэмжээ авах эрхийг сургуулийн  ариун цэврийн комисс  эдэлнэ.

Арван ес . Өөрийн орлого бий болгох зарцуулах журам .

 Сургуулийн өөрийн орлого нь төсвийн нэг хэсгийг  бүрдүүлэх бөгөөд хамт олны нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулагдах хөрөнгө  мөн.

 1.  Хөрөнгийн эх үүсвэр дараах орлогуудаас бүрдэнэ.

 Спортын ба соёлын танхимын   төлбөрт үйлчилгээ
 Анги танхимын цагаар үйлчилсний орлого
 Каноны  орлого .

2.  Орлогыг бүртгэх,  тооцох журам .

 Түрээсийн гэрээг сургуулийн захирлын зөвшөөрлөөр нярав түрээслэгчтэй Засгийн газрын  __  оны ____ тоот тогтоолоор батлагдсан журмыг баримтлан байгуулна.
 Түрээсийн гэрээг захирал батална.
 Анги танхим, өрөө тасалгааг түр ашиглуулах зөвшөөрлийг захирал олгоно. Түрээсийн хэмжээг  тогтоосон тарифийн дагуу ня- бо тогто

Ангилал : 11-р сургууль | Нийтэлсэн : м.пүрэвбаатар | Уншсан (1169) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Доогий :
    2011-07-19 15:18

    Сайн байна уу. Таны журамууд сайхан санагдлаа надад түлхүүрийн журам хэрэгтэй байна та тус болно уу .\\

  2. солонго :
    2011-02-15 16:09

    Сайн байна уу?таньд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе,Таны бичсэн зүйлээс маш их юм мэдэж авлаа,Би таниас нэг асуулт асуумаар байна,Тэ энэ асуултын хариуг надад илгээрээ надад маш хэрэгтэй зүйл байгаа юмаа,,1-6 р ангийн сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө бас багшид байх ёстой баримт бичгийн жагсаалт та надад туслана уу?

  3. Нямаа :
    2010-09-28 17:11

    Сайн байна уу. Та надад туслаач. Би бага ангийн кабенет байгуулах гэж байгаамаа. Надад кабенетад тавигдах шаардлага, журам гэх мэт зүйлс хэрэгтэй байна. Боломж байвал блог д